Monday, July 13, 2015

Биткойныг хэрхэн ашиглах

Зарим үг хэллэгүүдийн орчуулгыг ингэж орчуулахаар боллоо:
http://bitcoin-mn.blogspot.com/2015/08/blog-post_11.html

Хувь хүнд үзүүлдэг биткойны үйлчилгээ нь голцуу дижитал түрийвч эсвэл бүхэл бүтэн данс нээлгэж банкны үйлчилгээ мэтээр 2 янз байна. Ингэснээр үйлчилгээ үзүүлж буй компань нь таны нууц түлхүүр, гүйлгээ хийх зэргийг бүгдийг нь зохицуулж хариуцна. Мөн дансан дотроо дижитал түрийвчийн үйлчилгээг мөн багтаан оруулсан байна. Ингэснээрээ таны биткойны аюулгүй байдал нь тухайн үйлчилгээг үзүүлж буй компаниас хараат хамааралтай болно биткойны үндсэн бие даасан шинж чанар нь тодорхой байдлаар алдана гэсэн үг. Харин зөвхөн дижитал түрүүвч үйлчилгээг ашиглая гэвэл бүх зүйлээ өөрөө зохицуулах болно. Дижитал түрийвч нээснээр нууц үгээ мөн өөрөөр хадгалах хэрэгтэй бөгөөд алдсан тохиолдолд тухайн түрийвчэнд буй биткойнуудыг сэргээн авах боломжгүй болно гэдгийг анхаараарай.

Биткойны данс хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг (зарим нь банкнаас гадна биткойныг хувьцаа маягаар арилжих үйлчилгээ үзүүлнэ) хамгийн түгээмэл компаниудаас:


  • Coinbase  - АНУ Сан Франциско хотод байрладаг
  • BitStamp - Slovenia-аас гаралтай
  • Bitfinex -
  • BTC-e - Болгариас гаралтай
  • Kraken - Хадгалсан биткойнууд euro ханшаар харуулна.
Хамгийн түгээмэл хэрэглэддэг биткойны бие даасан түрийвчүүдээс:
  • Bitcoin Core
  • BreadWallet
  • Bither
  • MultiBit HD
  • BitcoinWallet
  • Copay


Эдгээрийн дийлэнхийг нь андройд болон iphone-доо апп болгон татаж авч болно.

Танилцуулга: Биткойн дижитал төлбөрийн хэрэгсэл



BITCOIN --------
----БИТКОЙН ---
--------БИТЗООС

Энэ нийтлэлээрээ BITCOIN гэгдэх CRYPTOCURRENCY төлбөрийн хэрэгслийн тухай олж мэдсэнээ хамж бичиж үзэхээр шийдэв.

Зарим үг хэллэгүүдийн орчуулгыг ингэж орчуулахаар боллоо:
http://bitcoin-mn.blogspot.com/2015/08/blog-post_11.html

Биткойн нь хэдхэн жилийн АНУ-ын Калифорн мужид амьдардаг Япон инженерийн бүтээсэн онлайн төлбөрийн хэрэгсэл бөгөөд тэр үеээс хойш олон нийт өргөнөөр хүлээн авч эхэлжээ.


Биткойн-ы гол онцлог нь ямар нэгэн улс, тухайн улсын төв банк, төвлөрсөн засаг захиргааны эзэмшилд байдаггүй, улс орны хил хязгаараар зааглагдахгүй төлбөрийн хэрэгсэл гэж болно. Ингэснээрээ биткойн нь нэг улсын мөнгөний ханшаас шалтгаалахгүй, хэнд ч захирагдахгүй, глобал төлбөрийн хэрэгсэл юм. Мөн биткойн нь биет цаасан мөнгө бус зөвхөн интернэт-д программын ертөнцөд оршдог.


Сүүлийн жилүүдэд олон бизнэсүүд, төр захиргааны нэгжүүд олон олноороо энэ төлбөрийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх болсон нь цаашид газар авч нийтийн хэрэглээ болох болов уу гэсэн таамаглал төрүүлж байна.


Жирийн мөнгөн тэмдэгтээр шилжүүлэг хийхэд шимтгэл нэрээр банкууд нэлээдгүй хэмжээний төлбөр авдагийг мэднэ. Мөн улс хоорондын шилжүүлэг нь SWIFT системийн дагуу шилжүүлэгдэг ч энэ систем нь орчин үеийн шаардлага хангахгүй үнэ ихтэй, олон хоног шаарддаг гэх мэт төвөгтэй байдаг. Мөн улс хоорондын шилжүүлэг хийхэд тодорхой маягт бөглөж, түүнийгээ банк руу биеэрээ очиж эсвэл ердийн шуудан, факсаар дамжуулдаг нь интернэт хөгжсөн одоо үед тохиромжгүй санагддаг.

Одоогоор биткойн нь шинэхэн үүссэн дижитал мөнгөн тэмдэг, мөн уг санаа нь ямар нэгэн төвийн системээс зохицуулалт хийхгүй бүх нийтийн өмч гэсэн тодотголтой тул мөн сөрөг тал ч ажигдагдаж байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн биткойн-ы арилжааны төвүүд дампуурч хөрөнгө оруулагчдын их хэмжээний капилатыг авч одсон нь одоогийн байдлаар риск ихтэй төлбөр тооцооны хэрэгсэл гэдгийг харуулж байна. Мөн энэхүү сөрөг үйл явдлын дагуу биткойны ханш нь маш хүчтэй хэлзэлбэж ирсэн бөгөөд ханшийн хувьд их тогтвор муутай болохыг харуулж байна.

Биткойны бусад онцлогийг жирийн мөнгөн тэмдэгтэй дор харьцуулж үзье:
- Биткойноор бие биедээ шилжүүлсэн мөнгө нь банкаар дамжихгүй хоёр этгээд нэг нэгэндээ шууд дамжуулж болдог. Үүнийг P2P, Peer-to-peer буюу үгчлэн "хүнээс-хүнд" гэж нэрлэдэг.

- Биткойн-оор хийгдсэн төлбөр нь ямарваа нэгэн банкны компьютерийн системд бичигдэж
үлддэггүй харин интернэтээс хэн ч атугай төлбөрийн рекордыг харж болдог. Энэхүү рекордыг англиар blockchain буюу үгчлэн орчуулвал "гинжэн блок" гэж нэрлэж болно. Энэ рекорд нь биткойн нь үүссэн хойших бүх төлбөрийн баримтын харж болно. Хамгийн сүүлд хийгдсэн төлбөрийн тооцоонуудыг груп болгон хувааж блоклон гинж рүү нийлүүлдэг болхоор ийм нэртэй болсон байна.
Биткойны төлбөрийн рекорд буюу blockchain-ын хэмжээг графикаар үзүүлсэн нь.
http://www.bitcoin.com/charts/blocks-size

- Биткойн-ыг худалдан авахын тулд арилжааны цэг дээрээс ямар нэгэн валют сольж буйтай адилаар худалдан авч болно.

- Биткойн-ыг хадгалахдаа биткойн түрийвч (bitcoin wallet) нд хадгалж болно. Энэ түрийвч гараараа хүрч болох биет зүйл биш бөгөөд виртуал хэлбэрээр таны онлайн дансанд нууц түлхүүр (private key) хэлбэрээр оршино.

- Биткойны эзэмшигчийн хаяг нь имэйлтэй төстэй бөгөөд нууц бус түлхүүр (public key) маягаар оршино. Хэн нэгэн хүн таньтай холбогдоход таний имэйлийг ашигладагтай адилаар ямар нэгэн хүн таньд биткойн шилжүүлэх бол тэр хүн таны "нууц бус түлхүүр"-ийг ашиглаж шилжүүлнэ.

Биткойны арилжааг шалтган нягтлахад miner буюу "уурхайчид" гол үүрэг гүйцэтгэнэ. Шалгах явцад уурхайчид шалгалт хийсний дараа арилжааг зөвшөөрөн дараагийн блокд нийлүүлэхээр бэлтгэснээр арилжааг төгсгөнө.


"Уурхай"-чид энэ үүргийнхээ төлөө шагнал хүртэж болно. Блок бүрдсэн тохиолдолд (блок нь хамгийн сүүлд хийгдэж гинжэнд залгагдахад бэлэн болсон групп арилжаа гэдэгийг санагтун) уурхайчид автоматаар шагнуулах бөгөөд уурхайчид энэ шагналыг авахын тулд өрсөлддөг.
Мөн та арилжаагаа хурдан гүйцэтгэе гэвэд хувиасаа шагнаж болно. "Уурхайчин" нь нэг ёсондоо төлбөрийг нягтлан шалгадаг компьютерийн системийг эзэмшигч бөгөөд, одоо бол ихэнх тохиолдолд уурхайд зориулсан тусгайлан хийсэн электрон төхөөрөмж (Application Specific Integrated Circuit) ыг голчлон ашигладаг.


BITCOIN-той холбогдолтой онцлох үйл явдлуудаас
заримыг нь сонирхуулах нь:

2008 / 10-р сар: Сатоши Накамото өөрийн зохион бүтээсэн биткойн болон гинжэн блокийн технологийн тухай нийтлэж танилцуулав. 

2009 / 1-р сар: Хамгийн эхний биткойн-ыг "ухан" гаргав.

2010 / 7-р сар: Хамгийн анхны биткойн-ы арилжааны цэг MT.Gox байгуулагдав.

2013 / 3-р сар: Биткойн хэвлэл мэдээллийн анхааралд 
өртөж эхэлснээр нэгжийн ханш нь $50 хүрэв.

2013 / 9-р сар: Хятадын хэвлэл мэдээллээр биткойн-ы тухай нийтэд зарласанаар 
биткойн ханшны $1200 хүртэл өсөх эхлэлийг тавив.

2014 / 1-р сар: Хятадын засгийн газар виртуал валют болох биткойний эрсдэл рискийг нийтэд анхааруулж банк санхүүгийн байгууллагуудад хэрэглэхийг хориглосоноор 
биткойн-ы ханш буцан унав.
Биткойн-ы нэг жилийн ханшыг графикаар үзүүлсэн нь
http://www.bitcoin.com/charts/market-price

2014 / 2-р сар: Биткойн-ы арилжааны 70%-ыг хариуцдаг байсан Mt. Gox цэг дампуурч ингэснээр хувь хүн болон бизнесийн эзэмшлийн 450 сая $ -тэй тэнцэх 850,000 биткойн-ыг хулгайд алдсан гэх таамаг гарав. Тэр үйл явдлаас хойш 200,000 биткойныг буцаан олжээ.


2014 / 12-р сар: олон жижиг дунд бизнесүүд биткойныг төлбөрийн хэрэгсэлээр хүлээн авч эхэлж мөн Expedia, Microsoft зэрэг компаниуд биткойныг хүлээн зөвшөөрснөөр улам өргөжин биткойн хэрэглэгчдийн тоо 7,000,000 хүрэв.

эх сурвалж:
дийлэнх мэдээллийг http://www.bitcoin.com/guide, http://www.bitcoinmining.com/ болон бусад вэбээс авч орчуулан хийв.