Биткойныг хэрхэн ашиглах
Зарим үг хэллэгүүдийн орчуулгыг ингэж орчуулахаар боллоо:
http://bitcoin-mn.blogspot.com/2015/08/blog-post_11.html
Хувь хүнд үзүүлдэг биткойны үйлчилгээ нь голцуу дижитал түрийвч эсвэл бүхэл бүтэн данс нээлгэж банкны үйлчилгээ мэтээр 2 янз байна. Ингэснээр үйлчилгээ үзүүлж буй компань нь таны нууц түлхүүр, гүйлгээ хийх зэргийг бүгдийг нь зохицуулж хариуцна. Мөн дансан дотроо дижитал түрийвчийн үйлчилгээг мөн багтаан оруулсан байна. Ингэснээрээ таны биткойны аюулгүй байдал нь тухайн үйлчилгээг үзүүлж буй компаниас хараат хамааралтай болно биткойны үндсэн бие даасан шинж чанар нь тодорхой байдлаар алдана гэсэн үг. Харин зөвхөн дижитал түрүүвч үйлчилгээг ашиглая гэвэл бүх зүйлээ өөрөө зохицуулах болно. Дижитал түрийвч нээснээр нууц үгээ мөн өөрөөр хадгалах хэрэгтэй бөгөөд алдсан тохиолдолд тухайн түрийвчэнд буй биткойнуудыг сэргээн авах боломжгүй болно гэдгийг анхаараарай.
Биткойны данс хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг (зарим нь банкнаас гадна биткойныг хувьцаа маягаар арилжих үйлчилгээ үзүүлнэ) хамгийн түгээмэл компаниудаас:
- Coinbase - АНУ Сан Франциско хотод байрладаг
- BitStamp - Slovenia-аас гаралтай
- Bitfinex -
- BTC-e - Болгариас гаралтай
- Kraken - Хадгалсан биткойнууд euro ханшаар харуулна.
Хамгийн түгээмэл хэрэглэддэг биткойны бие даасан түрийвчүүдээс:
- Bitcoin Core
- BreadWallet
- Bither
- MultiBit HD
- BitcoinWallet
- Copay
Эдгээрийн дийлэнхийг нь андройд болон iphone-доо апп болгон татаж авч болно.
No comments:
Post a Comment